Жолооны үнэмлэхээ гээсэн бол Төв талбайг зориорой

2017-05-17 10:47:39

Өнөөдөр Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Энэ үеэр цагдаагийн ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгож, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгох юм байна.

Мөн ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулах аж.

Б.Орхон