Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2012-11-19 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 49 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Намьянжугийн гудамж, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны зүүн талд байрлах Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны “Цэдэн эрдэнэ” өрхийн эмнэлэг байрлаж байсан барилгыг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хавсралтын дагуу балансаас балансад шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.

   2. Балансаас балансад шилжүүлж буй барилгыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---