Эрүүл мэндийн нэгдлийн ажилтан албан хаагчидтай уулзлаа

2017-05-16 11:29:58

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн ажилтан албан хаагчидтай Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж уулзлаа. Энэ жил дүүргийн 25 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж уг ажлын эхлэл болгон олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх салбар болгохоор тодорхойлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, эрүүл мэндийн цахим санг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн жилд хийсэн хөрөнгө оруулалт, энэ жил шинээр хийгдэх ажлуудын талаар танилцуулж, ажилтан албан хаагчдын ажлын ур чадвар, харилцааны тал дээр анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн нэгдлийн ажилтнуудад анхаарууллаа. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтаар хээрийн эмнэлэг дэлгэж, ажиллагаанд оролцсоныг онцлон хэлээд цаашдын ажилд амжилт хүсэв гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.