Нийслэлийн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2012-11-16 00:00:00

   Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн 5 дугаар зүйл,  Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2002 оны         01 дүгээр тогтоолыг үндэслэн зөвлөлийн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

   2. Монгол Улсын “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт өгөх, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг салбар зөвлөл /Ц.Баатархүү/-д даалгасугай.

   3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 39 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---