Чиглэл өгөх тухай

2012-11-15 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны “Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь Ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.“Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь Ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газруудыг хариуцан ажиллах нягтлан бодогчийг томилон ажиллуулахыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/-т даалгасугай.

   2.Шинээр томилогдох буй нягтлан бодогчийн үйл ажиллагааны зардлыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын жил бүрийн төсөвт тусгаж, ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---