Аттестатчлал зохион байгуулах тухай

2012-11-12 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудыг аттестатчлалд хамруулах ажлыг 2012 оны  11 дүгээр сарын 23-ноос 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

   2. Аттестатчлал зохион байгуулах удирдамжийг хавсралтаар баталсугай.

   3. Аттестатчлалд өөрийн байгууллагын холбогдох ажилтнуудыг оролцуулан ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар  /Ц.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

   4. Хууль, журам зөрчсөн болон стандартын шаардлага хангаагүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар /Ц.Батжаргал/-т тус тус  үүрэг болгосугай.

   5. Аттестатчлал зохион байгуулахад шаардагдах зардлыг өөрийн байгууллагын холбогдох зардлаас гаргахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/-т зөвшөөрсүгэй. 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН

ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА

---oOo---