Шүдний эмнэлгүүдэд 34 сая төгрөгийн торгууль тавьжээ

2017-05-09 17:44:10
Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг аж.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг хамрагдсанаас  15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг  түр зогсоожээ. Ингэснээр  сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлэв хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  
 
 Мөн дээрх шалгалтаар шүдний эмнэлгүүд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн нийтлэг зөрчил илэрсэн байна.
 
 Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байгаа аж.  
 
 Б.Заяа