Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргатай уулзлаа

2017-05-04 13:17:03

“Хотын хөгжил – Шинжлэх Ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна. Тэрбээр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтой уулзлаа. Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэнд хотын дарга талархал илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 9 дүгээр сард тус хотод айлчилж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.