Ослоос сэргийлж тавдугаар сургуулийн зам дагуу мод тарьж эхэллээ

2017-05-03 16:20:10

"Зам тээврийн осолгүй сургууль" төслийн хүрээнд тавдугаар сургуулийн баруун, зүүн хоёр талаар явган хүний замыг авто замаас тусгаарлан хайлаас мод тарих бэлтгэл ажил эхэллээ.

Хүүхдүүд явган хүний гарцтай хэсгээс бусад газраар машин замаар гарах боломжийг хязгаарлах юм.

Мөн ногоон байгууламж бий болгож, тоосжилт, машины утааг багасгах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой аж.