Дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайланг 
танилцуулна

2017-04-13 10:16:13

“Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” –г өнөөдөр танилцуулна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлангийн үр дүнг танилцуулах юм.

УИХ-ын гишүүд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга бөгөөд удирдлагууд, хотын ерөнхий менежер бөгөөд нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга, удирдлагууд, яам, агентлагийн төлөөллүүд, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга нар, олон улсын байгууллагууд оролцоно.

Хэвлэлийн хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд 11:00 цагт  болно.