Г.Батсайханыг ажлаас чөлөөлөх тухай

2012-10-19 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.  Гончигбатын Батсайханыг сургалтанд хамрагдахаар гаргасан өргөдлийн дагуу  2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс  нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

   2.  Г.Батсайханы албан тушаалын 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож, амралтын болон холбогдох бусад тооцоо хийхийг   нийслэлийн Хөдөлмөрийн газрын  нягтлан бодогч О.Одхүүд зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---