“Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болно

2017-04-05 17:24:35

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд  иргэд олон нийтэд “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийг таниулах, иргэдийг мэдээ мэдээллээр ханган, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор  “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болох  гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын  газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа маргааш 10 цагт ХУД-ийн Соёлын ордонд болно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын  газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс.

ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын  23-ны өдөр хүртэл явагдана.

ХААНА: 2017 оны 04 дүгээр сарын  6,7 –ны өдрүүдэд  “ Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д, 2017 оны 04 дүгээр сарын 8,9-ны өдрүүдэд 4-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр сарын 10,11-ны өдрүүдэд 7-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд10-р хорооны  иргэний танхимд, 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд 14-р хорооны иргэний танхимд 10.00-18.00 цагийн хооронд тус тус  зохион байгуулагдана.

ХАМРАГДАХ ХҮРЭЭ:

  1. Үзэсгэлэнд оролцох 30 аж ахуй нэгж байгууллага
  2. Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
  3. Төрийн захиргааны удирлагын хэлтэс
  4. ХУД-н ЗДТГ-н бүх хэлтэс, албад
  5. 1-16 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар
  6. 1-16 хороодод үйл ажиллагаа эрхэлдэг Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэд

 

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Тус үзэсгэлэн 2017 оны 04 дүгээр сарын 6, 7-ны өдөр 00-18.00 цагийн хооронд “Хан-Уул дүүргийн Соёлын  төв”-д зохион байгуулагдана.
  2. “Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д 2017 оны 04 дүгээр сарын 6,7-ны өдөр 10.00 цагаас зохион байгуулагдах “Байгаль орчинд ээлтэй техник технологийн  үзэсгэлэн”-г  нээж ХУД-н Засаг дарга Ж. Алдаржавхлан   үг хэлнэ.
  3. Хороодын иргэдэд үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сурталчлах журмаар хороодыг бүсчилж 4,7,10,14-р хороодын Иргэний танхимд 2017 оны 04 дүгээр сарын.8-наас 04 дүгээр сарын .23 –ны өдрийг хүртэл зохион байгуулна..
  4. 1-16 Хороод иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг уг үзэсгэлэнд бүрэн хамруулж оролцуулна.
  5. Үзэсгэлэнгийн талаар сурталчилж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчилна.
  6. Үзэсгэлэнгийн ажиллагааг мэдээлэх хулдаасан самбар – 1ш /3*2 / хэмжээтэй хийж Соёлын төв болон хороодод хэрэглэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.