Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг өнөөдөр хураана

2017-03-24 08:50:20

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд байгаа цахим шинэчлэлийн талаар бараг л амтай болгон нь ярьж зарим нь шүүмжилж, зарим нь сайшааж байгаа. Нийтээрээ “хөлөглөдөг” ганц унаа нь болохоор арга ч үгүй биз.

Тэгвэл цахим шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Одоогоор нийтийн тээврийн 1,200 автобуснаас 1,100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна. Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа хэвийн явж эхэлнэ” хэмээсэн.

Тэгэхээр өнөөдрөөс буюу энэ сарын 24-нөөс автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхлэх аж. Улмаар ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн зорчигчдыг зөвхөн картаар зорчуулна гэсэн үг.