Гадаад томилолтын тухай

2017-03-13 13:03:39

2017 оны 03 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/125                                      Улаанбаатар хот

 

 

Гадаад томилолтын тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.Япон Улсын Шизүока мужийн харьяа хотуудын удирдлагатай уулзаж, харилцаа холбоо тогтоон хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарыг 2017 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Япон Улсын Шизүока мужид томилон ажиллуулсугай.        

       2.Төлөөлөгчдийн Гадаад томилолтын зардлыг холбогдох дүүргүүдийн гадаад арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт зөвшөөрсүгэй.

        3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарт даалгасугай.         

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД