Ажлын хэсэг байгуулах тухай

2017-03-13 13:00:24

2017 оны 03 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/123                                          Улаанбаатар хот

 

 

   Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08, 5/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Дэд ахлагч

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга

Гишүүд

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт (зөвшилцсөнөөр);

 

-Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр (зөвшилцсөнөөр);

 

 

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал (тохиролцсоноор);

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;          

 

 

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх;

 

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;       

 

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид;

 

-Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох (тохиролцсоноор);

 

-Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Жон Лайонс (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн мэргэжилтэн С.Энхээ

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөний төслийг боловсруулан 2017 оны эхний хагас жилд багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД