Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2017-03-20 16:11:24

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон” салбар болон Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд өглөө 9.00 – 17.00 цагийн хооронд зохион байгуулагдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.