Бичил бизнесийг дэмжих ээлжит хурал боллоо

2017-03-19 11:58:45

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн Сангийн зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 15-нд болж өнгөрлөө. Тус хуралд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд зөвлөлийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Батхүлэг, НИТХ-ын төлөөлөгч буюу зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг, Б.Мөнхбат, Ц.Байгалмаа, Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Хишигбэгз нар оролцсон юм. Хурлаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн Сангийн журмын нэмэлт өөрчлөлтийн тухай танилцуулга, Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж зээлийн хоршоодод хийж буй  шалгалтын явц болон хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа  Хадгаламж зээлийн хоршоодтой цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.