“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна

2017-03-19 11:53:12

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/86 тоот захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт 2 дахь удаагаа хуралдаж, ирсэн саналуудыг нэгтгээд хөтөлбөрт тусган шинэчлэн боловсруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.