Сурагчид иргэний андгай өргөв

2017-03-17 12:00:44

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үеэр сурагчид Иргэний андгай өргөх арга хэмжээ боллоо.

Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зарласан “Эрүүл ирээдүй-Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд  1 дүгээр байр эзэлсэн 72 дугаар сургуулийн  12в ангийн сурагч О.Балжинням, 2 дугаар байр эзэлсэн 50 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Г.Балсандорж, 3 дугаар байр эзэлсэн 57 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Р.Биндэрьяа нарт  шагналыг нь гардуулж өглөө гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.