2017 оны 03 сарын 07-ны өдөр Дугаар А/112 Улаанбаатар хот
Төслийн бэлтгэлийг хангах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, ажлын уялдаа, холбоог ханган, явц, үр дүнгийн талаар тухай бүр Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчид танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ус хангамж, ариутгах татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Анхбатад үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД