2017 оны 03 сарын 06-ны өдөр Дугаар А/111 Улаанбаатар хот
Буцалтгүй тусламж олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны нийгэм, соёлын асуудал эрхэлсэн орлогч даргаар 1981-1989 онуудад ажиллаж байсан Л.Жигжидсүрэн хүнд өвчний улмаас нас барсан тул гэр бүлд нь 1.0 /нэг/ сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай.
2.Буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД