Газар эзэмших эрх олгох тухай

2017-03-10 14:18:00

2017 оны 03 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/121                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т дараахь зориулалтаар доор дурдсан газрыг 15 жилийн  хугацаагаар эзэмших эрх олгосугай:

         1.1.Баянгол дүүргийн 9, 10, 22 дугаар хороонд ус дамжуулах шугамын зориулалтаар 1.8 га, 9 дүгээр хороонд насос станцын барилга байгууламжид 0.1 га,  22 дугаар хороонд усан сангийн зориулалтаар 0.6 га;

            1.2.Сонгинохайрхан дүүргийн 11, 31 дүгээр хороонд ус дамжуулах шугамын зориулалтаар 2.1 га;

         1.3.Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороонд ус дамжуулах шугамын зориулалтаар 2.0 га, 16 дугаар хороонд насос станцын барилга байгууламжид 0.012 га, 17, 18 дугаар хороонд усан сангийн зориулалтаар 1 га.

          2.Газар эзэмших эрх олгосон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, кадастрын бүртгэлд бүртгүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                          ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД