Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2017-03-10 14:14:11

2017 оны 03 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/118                                        Улаанбаатар хот

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж,

гэрээ байгуулах эрх олгох тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Тэргүүн чансаа” ХХК шалгарсныг батламжилж, шалгарсан компанид зохих журмын дагуу гэрээ байгуулах эрх олгосугай.

        2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т үүрэг болгосугай.

 

                       

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД