Гадаад томилолтын тухай

2017-03-07 14:02:55

 2017 оны 03 сарын 07-ны өдөр                                       Дугаар А/116                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай



           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Юн Ин хотын дарга Ён Гыни урилгаар 2017 оны 03 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд хийх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүг тус хотод томилон ажиллуулсугай.

        2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 долоо хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд даалгасугай.





           

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД