Тэмцээн зохион байгуулах тухай

2017-03-07 13:59:30

2017 оны 03 сарын 07-ны өдөр                                      Дугаар А/114                                       Улаанбаатар  хот

 

 

 

Тэмцээн зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Монголын оюутны спортын “Универсиад-2017” их наадмын нийслэлийн бүсийн тэмцээнийг спортын 4 төрөл /сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар/-өөр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

      2. Монголын оюутны спортын “Универсиад-2017” их наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийн задаргааг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

          3. Монголын Оюутны спортын “Универсиад-2017” их наадмыг зохион байгуулахад шаардагдах 11.226.000 /арван нэгэн сая хоёр зуун хорин зургаан мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

        4. Монголын оюутны спортын “Универсиад-2017” их наадмын нийслэлийн бүсийн тэмцээнд их, дээд сургууль, коллежийн оюутан, залуучуудыг өргөнөөр хамруулж, өндөр түвшинд зохион байгуулахыг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Ж.Ганболд/, дүүргүүдийн Засаг дарга нарт, уг тэмцээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус даалгасугай.

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД