Гадаад томилолтын тухай

2017-03-07 13:58:09

2017 оны 03 сарын 07-ны өдөр                                      Дугаар А/113                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ, Сөүл хотын орон сууцны корпорацийн хооронд эхний ээлжийн судалгааны ажилд хамтран ажиллах гэрээ байгуулах болсонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Алдаржавхлан, “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар нарыг 2017 оны 03 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод томилолтоор ажиллуулсугай.

         2.“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар нарын гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Алдаржавхлангийн гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

         3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатарт даалгасугай.

        
 
 

 


                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                         С.БАТБОЛД