Ажлын хэсэг байгуулах тухай

2017-03-06 12:10:31

2017 оны 03 сарын 06-ны өдөр                                         Дугаар А/110                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи болон менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра;

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатар;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга;

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал;

 

Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир;

 

Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн авто зам, тээвэр, ложистикийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.Амарбаяр;

 

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Оюунбилэг;

 

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Замын зохион байгуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Р.Цогтоо /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн О.Энхбаатар;

 

“Вэйсис” ХХК-ийн зөвлөх Зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес /тохиролцсоноор/;

 

“Вэйсис” ХХК-ийн Замын хөдөлгөөн болон авто зогсоолын зөвлөх ба төслийн менежер Воутер Б.Дас /тохиролцсоноор/;

 

“Вэйсис” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч П.Гялбаа /тохиролцсоноор/

Нарийн бичгийн  

дарга:

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн эдийн засагч Р.Батцолмон

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА     

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН  

                                               ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД