Иргэнд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-03-03 14:55:40

2017 оны 03 сарын 03-ны өдөр                                              Дугаар А/109                                    Улаанбаатар хот

 

 

Иргэнд газар өмчлүүлэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 101 дүгээр, 2014 оны 181 дүгээр, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2017 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 173 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.

 

         2.Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны IX тэмдэглэлийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 2-ын “а”-д заасны дагуу хуульд үнэ төлбөргүй өмчлүүлэхээр зааснаас илүү хэмжээтэй газар эзэмшиж байгаа, энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан нэр бүхий 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрэхгүй хэсгийг давуу эрхээр худалдахаар өмчлүүлсүгэй.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх олгосон 175 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийн төсөл боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай.

 

       4.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-д тус тус үүрэг болгосугай.

                                                      

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД