Төлөвлөгөө батлах тухай

2017-03-03 14:49:48

2017 оны 03 сарын 03-ны өдөр                                         Дугаар А/107                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, Сангийн сайдын 2014 оны 65 дугаар тушаалаар баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтын журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Төрийн сангийн үйл ажиллагаанд 2017 онд дотоод хяналт хийх төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүд даалгасугай.

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                          ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД