Гадаад томилолтын тухай

2017-03-03 14:47:48

 

 

 2017 оны 03 сарын 03-ны өдөр                                          Дугаар А106                                        Улаанбаатар хот

 

 

Гадаад томилолтын тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Азийн хотуудын нөөцийн цогц менежмент, хот байгуулалтын NEXUS төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж байгаа цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах, байгаль орчинд ээлтэй, тэргүүний техник, технологитой танилцаж, туршлага судлах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү нарыг 2017 оны 03 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нагпур хотод томилон ажиллуулсугай.

 

       2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүд даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД