Ажлын хэсэг байгуулах тухай

2017-02-24 14:41:02

 2017 оны 02 сарын 24-ний өдөр                                           Дугаар А/105                                     Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 16/11 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн салбаруудыг гэр хорооллын зарим байршилд шинээр байгуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч:                    Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ

 

Гишүүд:             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд           

 

                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү

 

                                Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн

                                дарга Э.Энхцэцэг

                                   

                                Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж           

 

                                Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд

 

                                Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа

 

                                Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан

 

                                Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар

 

                                Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун

 

                                Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

 

                                Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг

 

                                Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр

 

                                Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр

 

Нарийн бичгийн

дарга:                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын

                               хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил

 

         2. “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн салбаруудыг гэр хорооллын хэрэгцээт байршилд шинээр байгуулж, үйл ажиллагааг нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ажлын хэсэг /Д.Мөнх-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

          3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                                               С.БАТБОЛД