Сургалт зохион байгуулах тухай

2017-02-22 14:32:34

2017 оны 02 сарын 22-ны өдөр                                              Дугаар А/100                                    Улаанбаатар хот

 

 

 

Сургалт зохион байгуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр, 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/379 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


        1.”Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2017 оны  03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан сургалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг  2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

          3.”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас гарган санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

         4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг 2017 оны III улиралд багтаан танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД