Хөрөнгө гаргах тухай

2017-02-22 14:30:21

 2017 оны 02 сарын 22-ны өдөр                                        дугаар А/99                                           Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 183 дугаар, 2014 оны 221, 222 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр, 2017 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр хорооны фермер Н.Цэрэндаваа, Ш.Шүрэнцэцэг, 32 дугаар хорооны фермер Ш.Мөнхтулга, Ц.Баттулга, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Д.Пунцагдаш, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер Ж.Нацаг, “Нийслэлийн сайн малчин”-аар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны малчин Ц.Цэдэвсүрэн, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Т.Отгонбаяр, Багануур дүүргийн 5 дугаар хорооны малчин С.Сономноржин, “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Грийн ландшафт” ХХК, “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тариаланч Ц.Сүнжидмаа, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны тариаланч Б.Чулуунбаатар, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны тариаланч А.Оюун-Эрдэнэ нарыг өргөмжлөл, дурсгалын зүйл, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагнасугай.

       

           2. Шагнал олгоход шаардагдах 19.885.500 /арван есөн сая найман зуун наян таван мянга таван зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД