“Оюутан цэрэг”-ийн бүртгэл 9-нийг хүртэл үргэлжилнэ

2017-03-02 12:13:25

“Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутан хамруулахаар болсон. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Бүрдүүлэх материал:

-Сургалтын голч дүн (2.8-аас дээш)

-Иргэний үнэмлэх

-Оюутны үнэмлэх

-Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)

-Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)

-Сургалтын дүнгийн хүснэгт

-Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэл хийгдэж буй газрууд:

-Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв

-Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим

-Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд

-Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд

-Хан-Уул дүүрэг Соёлын ордонд

-Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байр