Ажлын хэсэг байгуулах тухай

2017-02-14 13:13:25

2017 оны 02 сарын 14-ний өдөр                                              Дугаар А/79                                     Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвийн 2012 оны судалгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч

 

 

 

Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр;

 

Гишүүд:

 

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд;

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

 

 

 

 

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

 

 

 

 

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

Нарийн бичиг

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн Д.Ганбат.

           2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг тооцоо, судалгаа, холбогдох бусад бичиг баримтын хамт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД