Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2017-02-13 13:11:59

2017 оны 02 сарын 13-ны өдөр                                                   Дугаар А/76                                Улаанбаатар хот

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/654 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтыг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

 

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга

 -Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

 

 -Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

 

  -Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн  бодлогын хэлтсийн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтан.  

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Төрийн бус байгууллага, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн.

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                          ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД