Одонгийн материал авах хугацаа өнөөдөр дуусна

2017-02-17 09:26:47

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд "Алдарт эхийн" I, II одон олгодог. Тэгвэл одон авах шаардлагыг хангасан эхийн материалыг өнөөдөр авч дуусна.

Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харьяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж.

Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/

  2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет

  3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/

  4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

  5. Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлагаажуулсан байх шаардлагыг тавьж байгаа аж.

Б.БАТ