“Явган хүний зам-3”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01,04/-ийн 6.3, 6.24 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хаврын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор гудамж талбайд явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам талбай, гарцууд тавигдах боломжтой газруудыг хааж, тэдгээрийн хөдөлгөөнд саад учруулахаар барьсан хашаа, хаалт, өргөтгөл, түц, гараж зэрэг байгууламжуудын судалгааг гарган, зөрчлийг илрүүлэн арилгаж, газар чөлөөлөн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулж явуулсугай.
  2. Дээрх ажлыг зохион байгуулах ажпын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн
ахлагч:                                           Ч.Бат                                 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Орлогч:                                          Ц.Сандуй                        
Нийслэлийн Газрын албаны дарга
Гишүүд:                                         Ч.Хүрэлбаатар               
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
                                                        Л.Бямбасүрэн                 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
                                                        С.Баатаржав                  
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
                                                        Д.Од                                   Нийслэлийн Авто замын газрын дарга
                                                        С.Цахиур                           Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн захирал
                                                        Д.Сайнбаяр                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
                                                        Т.Ганзориг                        Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч

                                                        Ц.Тулга                              Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга
                                                        Д.Бат-Ундрах                   Нийслэлийн Газрын албаны Газар албадан
чөлөөлөх хэлтсийн дарга
                                                        Н.Шинэ-Оргил                  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

                                                                                                     Дүүргийн Засаг даргын орлогч нар
                                                                                                     Дүүргийн Газрын албаны дарга нар

Нарийн бичгийн
дарга:                                            Э.Ариунгэрэл                     Нийслэлийн Газрын албаны дэд дарга


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

  

 

    

 

  1. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжийн хүрээнд зохион байгуулж буй ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуй замын тохижилтонд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэн татан оролцуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг хангаж ажиллахыг ажпын хэсэг /Ч.Бат/, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд тус тус даалгасугай.
  3. Дүүргүүдэд Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, архитектор, улсын байцаагч нарыг оруулж ажиллуулан дүнг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн тайланг ажлын хэсэгт ирүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Хаврын тохижилтын ажпын хүрээнд төрийн байгууллагаас явуулж буй нийслэлийн тохижилтын аянд идэвхитэй оролцож, үйл ажиллагаа явуулж буй болон оршин суугаа барилга байгууламжийнхаа орчмын гудамж талбайн явган хүний зам, хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам талбайг өөрийн хөрөнгө, санаачлагаар засаж тохижуулахыг нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.
  5. Энэ ажлыг зохион байгуулж, дүнг 2012 оны 07 дугаар сард багтаан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т даалгасугай.

       8.   Энэхүү ажлын явцад шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь тооцож олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 17-ны өдрийн
352 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ,
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОН ДУГУЙН
ЗАМ, ГАРЦЫГ ХААСАН, ТЭДГЭЭРИЙН ХӨДӨЛГӨӨНД СААД
УЧРУУЛАХААР БАРЬСАН ХАШАА, ХААЛТ, ӨРГӨТГӨЛ, ТҮЦ,
ГАРАЖИЙГ ЧӨЛӨӨЛӨН ТОХИЖИЛТ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ

  1. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрт “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах замаар нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайн явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам, гарц хааж барьсан байгууламжуудын судалгааг гарган чөлөөлж тохижилт хийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулахад оршино.

    1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилгажсан хэсгийн нийтийн эдэлбэрийн гудамж талбай, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам, гарц, тэдгээрийн хөдөлгөөнийг хаасан обьектуудын судалгааг гарган фото зургаар баримтжуулан бүртгэл хөтлөх;

    1.2 Судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, график гаргаж батлуулан комиссын гишүүдэд ажил, үүрэг хуваарилан, салбар ажлын хэсгүүдийн ажилд хяналт тавьж ажиллах;

    1.3 Явган хүний зам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам, тэдгээрийн зорчих хэсэгт зөвшөөрөлгүй болон зохих зөвшөөрөлтэй боловч зам хааж барьсан хашаа, байрлуулсан барилга байгууламжийг нүүлгэх, газар чөлөөлөх шаардлага мэдэгдэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч, гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулах;

    1.4 Газар чөлөөлсөн гудамж талбайн явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн замын тохижилтын зургийг боловсруулах;

    1.5 Захирамжийн хүрээнд зохион байгуулж буй ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам, талбайн тохижилтонд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэн татан оролцуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг хангаж ажиллах;

1.6Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хаврын тохижилтын ажлын хүрээнд төрийн байгууллагаас явуулж буй нийслэлийн тохижилтын аянд идэвхитэй оролцож, үйл ажиллагаа явуулж буй болон оршин суугаа барилга байгууламжийнхаа орчмын гудамж талбайн явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйн зам, талбайг өөрийн хөрөнгө, санаачлагаар засаж тохижуулах.

       2.  Дүүргүүдийн салбар ажлын хэсгүүдийн ажлын мэдээллийг 7 хоног тутам сонсож, цаашид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллах

       3.  Тохижилтын ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулна.