Ажлын хэсэг байгуулах тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл Улаанбаатар хотын усхангамжийн хэтийн төлөв, усны нөөц, шинэ эх үүсвэрийн талаар Нийслэлийн төр захиргааны байгууллагаас баримтлах бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 261, 2009 оны 95, 2010 оны 703 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, ундны усны хамгаалалтын дотоод мужид газар эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай зохион байгуулсугай.
  2. Дээрх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч:    Ч.Бат                                  Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ахлагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер

Гишүүд:                               Ц.Сандуй                          Нийслэлийн Газрын албаны бөгөөд Улаанбаатар хотын Газрын Ерөнхий даамал
                                              Л.Бямбасүрэн                
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
                                              Н.Энхтөр                          
Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга 
                                              Б.Пүрэвжав                      Ус сувгийн удирдах газрын дарга
                                              Г.Баттогтох                        Нийслэлийн Авто замын газрын дарга
                                              М.Ариунболд                    Замын Цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга
                                              М.Буяндэлгэр                   Нийслэлийн Газрын албаны дэд дарга
                                              Н.Шинэ-Оргил                 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч 
                                              Ж.Энхтөр                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлстийн мэргэжилтэн

                                                                                          Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар
                                                                                          Дүүргүүдийн Газрын албаны дарга Нар
Нарийн бичгийн дарга: Д.Бат-Ундрах                     Нийслэлийн Газрын албаны Газар албадан, чөлөөлөх хэлтсийн дарга

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 
  1. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.
  2. Энэ ажлыг зохион байгуулж, дүнг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т даалгасугай.
  3. Дүүргүүдэд Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, архитектор, улсын байцаагч нарыг оруулж ажиллуулахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
  4. Энэхүү ажлын явцад шаардагдах хөрөнгийг тухай бүрт ньтооцож олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  5. Нийслэл хотод зохион байгуулж байгаа 6 сарын аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлагыг өрнүүлэн идэвх оролцоог нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

 

 

Нийслэлийнх Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 17-ны өдрийн
350 дугаар захирамжийн хавсралт

УНДНЫ УСНЫ ХАМГААЛАЛТЫН ДОТООД МУЖИД ГАЗАР
ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ДУУСГАВАР БОЛСОН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЗРЫГ
ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ

  1. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь нийслэл Улаанбаатар хотын ундны усны эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, ундны усны хамгаалалтын дотоод мужид газар зэмшиж, ашиглах эрх нь дуусгавар болсон болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж буй иргнэ, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлэхэд оршино.

    1.1 Ундны усны хамгааллтын дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж олон нийтэд мэдээлэх;

    1.2 Ундны усны хамгаалалтын дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа иргнэ, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөх;

    1.3 Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх зардлын тооцоог гаргаж батлуулах;

    1.4 Албадан чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах;

    1.5 Газар дээрээ өмч, хөрөнгөтэй иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

 1.6 Газар чөлөөлж, нүүлгэн шилжүүлсэн ажлын тайланг танилцуулах.

        2. Дүүргүүдийн салбар ажлын хэсгүүдийн ажлын мэдээллийг 14 хоног тутам сонсож, хойшид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллах.

        3. Ундны усны хамгаалалтын дотоод мужид газар чөлөөлөх ажлыг 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулна.