Шүүхийн шийдвэр биелүүлж, газар албадан чөлөөлөх тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 18-ны 326 дугаар шийдвэр, Шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1588 дугаар захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ”Сити хөгжил” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын өмнө тулгаж барьсан хашааг буулган, газрыг албадан чөлөөлсүгэй.
  2. Хашааг буулгаж, газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж, газар албадан чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээс гаргуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-д даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР