Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Ус сувгийн удирдах газар” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /НӨҮГ/-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийт 27 194 490 /хорин долоон сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хөрөнгийг хавсралтын дагуу нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасагдаж буй хавсралтад заасан хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. Хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэгдсэн хөрөнгийг үнэлгээний дагуу худалдаж, худалдсанаас орох орлогын 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлөхийг “Ус сувгийн удирдах газар” НӨҮГ /Б.Пүрэвжав/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 17-ны өдрийн
341 дүгээр захирамжийн хавсралт

ДАНСНААС ХАСАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 

д/д

Барилга байгуулам- жийн нэр

Байршил

Ашиг- лалтанд орсон он

Талбай
болон
хэмжих
нэгж

Балансын
үнэ

Үлдэгдэл
өртөг

1

УСУГ-ын
насос
станцын
байр

БЗД-ийн 4-р хороо, 15-р хороололд

1980

35,6 м2

26 594 490

16 362 998,71

2

Насос
станцын
хашаа

БЗД-ийн 4-р хороо, 15-р хороололд

1980

8 ш

600 000

0

Нийт дүн

 

27 194 490

16 362 998,71