Эд хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон 20 497 680 /Хорин сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун наян/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий харуулын байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Дээрх барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. Харуулын байрыг үнэлгээний дагуу худалдаж худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг /Б.Галсанцэдэн/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР