Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 59 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (НҮБ-ХАБИТАТ)-ийн “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийн хүрээнд Япон улсын санхүүжилтээр барьж байгуулан буцалтгүй тусламжаар олгож буй нийт 711 192 761 /долоон зуун арван нэгэн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун жаран нэгэн/ төгрөгийн өртөг бүхий 4 цэцэрлэгийн барилга байгууламжийг хавсралтын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшилт, ашиглалтыг нь тухайн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт хариуцуулан гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
  2. Шинээр бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 17-ны өдрийн

339 дүгээр захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ БАРИЛГА
БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

Барилга
байгууламжийн
нэр

Байршил

Ашиглалтанд орсон он

Бүртгэлийн
үнэ,
төгрөгөөр

Эзэмшигч
байгууллага

Баянзүрх дүүрэг

1

3 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга

БЗД. 9-р хороо

2012

172 518 798

3 дугаар цэцэрлэг

Сонгинохайрхан дүүрэг

2

127 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга

СХД. 11-р хороо

2012

176 441 203

127 дугаар цэцэрлэг

3

50 ортой цэцэрлэгийн барилга, халаалтын зуух

СХД. 31-р хороо

2011

204 680 877

176 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэг

4

50 ортой цэцэрлэгийн барилга

ЧД. 17-р хороо

2012

157 551 883

174 дугаар цэцэрлэг

 

НИИТ ДҮН

 

 

711 192 761