Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2012-05-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 66 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборын барилга барихтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баирлах 108 361 200 /нэг зуун найман сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 2 дугаар хорооны барилгыг дүүргийн өмчийн бүртгэлээсээ хасахыг Баянзүрх дүүрэг /Б.Батзориг/-т зөвшөөрсүгэй.
  2. Данс бүртгэлээсээ хасагдаж буй 2 дугаар хорооны барилгыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.БаасанжавЛт даалгасугай.
  3. Өмчийн харилцааны газраас тогтоосон үнэлгээний дагуу худалдаж худалдсанаас орох орлогын 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Баянзүрх дүүрэг /Б.Батзориг/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР