Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 46 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан 2650,0 /хоёр тэрбум зургаан зуун тавин сая/ сая төгрөгийн хөрөнгийг гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууц барих ажилд зарцуулахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад зөвшөөрсүгэй.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
330 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВӨӨС 2012 ОНД САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                         /сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

ХХ.3.1.84

"Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл" /Улаанбаатар, Баянзүрх/

2012

650.0

650.0

ХХ.3.1.95

Нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл

2012

2,000.0

2,000.0

 

ДҮН

 

2,650.0

2,650.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
330 дугар захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                    Ч.Бат                                   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                                 Э.Ганхүү                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                Н.Итгэл                               
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжпийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                Ч.Рэгзмаа                          
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Баянзүрх дүүрэг хариуцсан архитектор
                                                С.Алтантуяа                      
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Баянзүрх дүүрэг хариуцсан хяналтын инженер
                                                Д.Энхбаяр                          
Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                    Н.Хулан                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн