Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 352 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжих Налайх дүүргийн 3 дугаар хорооны дундуур явсан замын /500м*7м/ 250,0 /хоёр зуун тавин/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т шилжүүлэн холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР