Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих гэр хороололд инженерийн шугам сүлжээ барих 3,0 /гурван/ тэрбум төгрөгийн хөрөнгөөс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий инженер Л.Алтангэрэлд даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
328 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД
САНХҮҮЖИХ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭ БАРИХ ХӨРӨНГӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
,
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүчин чадал,  байршил

Хугацаа

Төсөвт өртөг

1

Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны гэр хорооллын айл өрх, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй орон сууц, олон нийтийн барилгуудыг төвлөрсөн цэвэр, бохир усны шугаманд холбох ажил

2012

2,000.0

2

87 дугаар сургуулийн гадна дулааны шугамын шинэчлэлт/БЗД/

2012

27.4

 

ДҮН

 

2,027.4

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
328 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт
 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮИЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга.                                     Л.Алтангэрэл                        Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

Гишүүд:                                  О.Одбаяр                              Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
                                                 Э.Ганхүү                                
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                 Ч.Цогтсайхан                       
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                 Н.Итгэл                                  
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                 Н.Хулан                                 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
                                                 Т.Чимэд-Очир                       Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын Ус хангамжийн инженер
                                                 А.Буянбат                               Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Баянзүрх дүүрэг хариуцсан хяналтын инженер
Нарийн бичгийн

дарга:                                     Д.Анхбат                                  Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Усан хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан мэргэжилтэн