Эрх шилжүүлэх тухай

2012-05-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийспэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засагдаргын 2012 оны
05 дугаар сарын 16-ны өдрийн
317 дугаар захирамжийн
хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАПТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                   /сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх,
дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, цагдаа, өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга /ЧД, 1,14-р хороо/

2012

700.0

700.0

2

Хүүхдийн номын сан бүхий хороо, цагдаа, өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолборын барилга /ЧД, 3-р хороо/

2012

1200.0

1200.0

 

ДҮН

 

1900.0

1900.0