Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх авто зам, гүүрийн ажлыг зохион байгуулах тухай

2012-05-14 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 106 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто зам, гүүрийн барилгын ажlын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Авто зам, гүүрийн ажlыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаатарт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажlыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 14-ны өдрийн
захирамжийн нэгдүгээр хавсралт

ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АВТО ЗАМ,
ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

 

Баригдах авто замууд

Урт

/км/

Өртөг
/тэрбум төгрөг/

Хэрэгжүүлэх
хугацаа

1

2

3

4

5

1

Үндсэн хуулийн гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлт /Баруун 4-н замын олон түвшний огтлолцлоос урагш Нарны гүүрэн гарц хүртлэх/

0.3

1.5

2012

2

Сүхбаатарын гудамж, Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш Их тойруу- Ногоон нуурын гудамж хүртлэх авто замын шинэчлэлт

2.0

3.3

2012

3

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг, Зүүн 4-н замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун Овоо-Троллейбусны эцсийн буудал хүртлэх авто замын шинэчлэлт

4.5

12.5

2012

4

Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртлэх авто замын өргөтгөл, шинэчлэлт

3.2

7.2

2012

5

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт

3.4

4.5

2012

6

Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох авто зам

4.1

6.7

2012

7

Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, шинээр хос гүүр болгох 35 у/м

-

1.2

2012

8

Хасбаатарын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлт

2.3

3.5

2012

9

Зайсангийн зам, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртлэх авто замын өргөтгөл шинэчлэлт

1.3

1.5

2012

 

 

 

 

1

2

3

4

5

10

Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртлэх авто замын өргөтгөл, шинэчлэлт

1.0

1.7

2012

11

Чингэлтэйн өргөн чөлөө, МТ-ийн ШТС-аас 7-н буудлын эцэс хүртлэх замын өргөтгөл, шинэчлэлт

1.9

3.5

2012

12

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4 дүгээр хэсэг /Дарь-Эхийн авто замаас Ганц худаг- Цайз Цагаан даваа чиглэлд/

1.1

1.1

2012

13

Зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтл олцол барих

-

30.8

2012-2013

 

ДҮН

 

79.0

 

 

 

Нийслэлийн Засагдаргын 2012 оны
05 дугаар сарын 14-ны өдрийн
316 дугаар захирамжийн

хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                    Б.Мөнхбаатар                         Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                 Э.Ганхүү                                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                Д.Од                                          
Нийслэлийн Авто замын газрын дарга
                                                Ц.Лут-Очир                               
Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал
                                                Г.Солонго                                
Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн
                                                Г.Сугарбат                               
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
                                                Т.Бямбаа                                 
Монголын Авто замчдын холбооны тэргүүн /зөвшилцсөнөөр/
                                                Г.Баттогтох                              
Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга
Нарийн бичгийн
дарга:                                    Д.Төрбилэг                               
Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга