Тээврийн хэрэгсэл худалдаж авахыг зөвшөөрөх тухай

2012-05-10 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын аж ахуйн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээр худалдан авах эрхийг хавсралтанд заасан байгууллагад олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Худалдан авсан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 10-ны өдрийн
314 дүгээр захирамжийн хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БАЙГУУЛЛАГА

 

Худалдан
авагч
байгууллага

Тээврийн хэрэгслийн марк, нэр

Үйлдвэрлэсэн болон Монголд орж ирсэн он

Үзүүлэлт

Тоо

Үнэ
/төгрөг/

1

“Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар” НӨҮГ

X-Trail

2002 он 2011 онд орж ирсэн

Гүйлт 98000 км Автомат

1

16000000